2021 оны 12-р сарын 02, Пүрэв гариг

Эрчим хүчний зохицуулах хорооны 37-р хурал боллоо

Хэвлэх 2021 оны 11-р сарын 23, Нийт үзсэн : 70

Эрчим хүчний зохицуулах хорооны 37-р хурал боллоо

 Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 37-р хурал 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр боллоо. Энэ хурлаар

  • Өвөрхангай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүнийг чөлөөлөх эсэх тухай;
  • Ховд аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүнийг чөлөөлөх эсэх тухай;
  • “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “КСИМС” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
  • “Титан грид” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн тухай;
  • “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-иас “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д худалдах цахилгааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай;
  • “Архив бичиг хэрэг хөтлөлтийн журам”-ыг шинэчлэн батлах эсэх тухай;
  • “Сайншанд салхин парк” ХХК-ийн худалдах цахилгааны тарифт нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай нийт 9 асуудлыг хэлэлцэн 8 асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.