2022 оны 07-р сарын 02, Бямба гариг

2021 онд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт шалгалтын тухай

Хэвлэх 2022 оны 05-р сарын 18, Нийт үзсэн : 173

2021 онд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн  хяналт шалгалтын тухай

Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын хяналтын тухай

Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж байгаа 12 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гарган улсын байцаагчийн зөвлөмж өгсөн. Үүнд:

  1. “ДЦС2” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны биелэлтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмжөөр 7 үүрэг даалгавар өгсөн байна.
  2. Хэрэглэгчдийн ачаалал нь 20 Гкал/ц-т хүрээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 онд дуусаж буй дахин сунгалт хийлгэх хүсэлт ирүүлсэн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар санал дүгнэлт боловсруулж Хорооны хурлаар хэлэлцүүлсэн.
  3. "Алтайн хүдэр" ХХК нь БНХАУ-аас 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн хилийн боомтоор Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулан, 160, 320 кВА чадалтай дэд өртөөг угсрах, “Алтай Ложистик” ХХК-ийн хүдэр буулгах талбай, оффис, ажилчдын амрах байр, боомтын шалган нэвтрүүлэх байр зэргийг цахилгаан эрчим хүчээр хангахдаа Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн зөрчлийг арилгаж Улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч торгох шийтгэл ногдуулсан.
  4. “Нарийн сухайт эрчим” ХХК-д цахилгаан импортлох тусгай зөвшөөрөл олгосноор хилийн боомт болон Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумд болон уул уурхайн хэрэглэгчдийг чанарын шаардлага    хангасан    цахилгаан     эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж тасралт саатлын тоо 6.5 дахин буурсан байна.
  5. Эрчим хүчний зохицуулах хороо, “ДҮТ” ХХК, “ЦДҮС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК-тай хамтарсан ажлын хэсэг “ББЭХС” ТӨХК, ”Баян-Өлгий аймгийн ЦШСГ” ОНӨААТҮГ,” Увс ЦТС” ХХК, “Ховд ЦТС” ХХК-иудад ажиллаж тоноглолын ашиглалтыг сайжруулж тасралт, саатлын тоог багасгах, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулах, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлж найдвартай ажиллагаагаа, дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллагсдын мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар хийсэн тооцоо судалгааг танилцуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хийсэн хяналт шалгалтын тухай

2021 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “ДДЦС” ТӨХК, “ДЗДЦС” ТӨХК, “ӨБЦТС” ТӨХК-иудын 9 төрлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоолоор нийт 32 үүрэг даалгавар, хүний болон техник ашиглалтын аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг арилгуулахаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 3 албан шаардлагаар нийт 39 хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав.

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн талаар

2021 онд Хорооны Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагч нар нь Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нийт 39 хуулийн этгээд, 1 аймгийн Засаг даргад 43 албан шаардлага хүргүүлж зөрчил арилгуулах арга хэмжээ авсан байна.

Мөн Эрчим хүч хэмнэлтийн тухай болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг зөрчсөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 74 аж ахуйн нэгж байгууллага, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн 1 тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Өмнөговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргад  улсын байцаагчийн зөвлөмж өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчиж зөрчил гаргасан 10 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийт 21,0 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтыг үндэслэн 1 байгууллагад  ногдуулсан 3.0 сая төгрөгийг торгуулийг чөлөөлсөн байна.

МХЕГ-ын даргын 2019 оны А/175 дугаар тушаалаар Эрчим хүчний зохицуулах хорооны нэр дээр эрчим хүчний хяналтын 8  улсын байцаагчийн эрх олгосноос 6 улсын байцаагч нь Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хяналтын албаны дарга, инженерүүд байна.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг зөрчил давтан гаргахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах асуудлаар тухай бүр арга зүйн зөвлөмжүүдийг өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТЫН ГАЗАР