ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2021 оны 09-р сарын 23
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Эрчим хүчний яаманд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгч талтай гэрээ үзэглэх арга хэмжээ боллоо. Засгийн Газрын тогтоолоор Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан. БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад /2018 он/ “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулснаар санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн билээ. Эрдэнэбүрэнгийн УЦС нь 90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж  жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.кВт.цаг байх бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.