Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн олгосон тусгай зөвшөөрөл

  Аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 238 аж ахуйн нэгж, байгууллага 691 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд Зохицуулах зөвлөлөөс тэдгээрийн үнэ тарифыг хянаж батлан ажиллаж байна. 2017 оны  3 дугаар улирлын байдлаар 15 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 12 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 

  Мөн тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлага болон холбогдох дүрэм журмыг батлан олгох, боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.