ЭХЗХ-ны хурал боллоо

2023 оны 01-р сарын 13
ЭХЗХ-ны хурал боллоо

              Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны анхны хурал 1 дүгээр сарын 12-нд боллоо. Хурлаар дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 2 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах, "Хөвсгөл дулааны станц" ТӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах, Хорооны Дотоод аудитын газрын 2022 оны жилийн ажлыг үнэлж, 2023 оны жилийн ажлын төлөвлөгөөг батлах зэрэг 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралд “Жи Эй Би Өү Ти” ХХК, “Тэргүүн чансаа” ХХК, "Хөвсгөл дулааны станц" ТӨХК-уудын удирдлагууд цахимаар оролцлоо.