ЗЗ-ийн орон тооны гишүүдийг чөлөөллөө

2023 оны 01-р сарын 17
ЗЗ-ийн орон тооны гишүүдийг чөлөөллөө

           Эрчим хүчний зохицуулах хорооны 2-р хурал болж, нийт 10 асуудал хэлэлцлээ. Үүнд Төв, Сүхбаатар, Завхан, Дорнод аймгийн эрчим хүчний Зохицуулах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ гишүүдийг томилов. Мөн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны хугацааг сунгахаар шийдвэрлэжээ.

         “Нарантуул илч” ХХК, “Голд компас” ХХК-ийн дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 66 ТЗЭ компаниудын БОШХ-г хянаж, үйлчилгээний төлбөр болон худалдаж авах дулааны тариф батлах асуудлыг тус тус хянан шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон Зохицуулах зөвлөлийн гишүүд хуралд цахимаар оролцов.