МЭДЭГДЭЛ

2024 оны 01-р сарын 03
МЭДЭГДЭЛ

   “Могул пауэр” ХХК-ийн 04/2014 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/1251 дугаартай албан бичиг, мөн зүйлийн 11 дүгээр хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй нөхцөл үүсээд байгаа тухай мэдэгдсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/04 дугаартай албан бичгүүдийг хүргүүлсэн боловч тус компани албан ёсны хаяг дээрээ байхгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй холбогдох боломжгүй байна.  

          Иймд “Могул пауэр” ХХК-д дээрх албан бичгүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалтын дагуу мэдэгдэж байна.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГАЗАР

2024.01.03