Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт орох төсөлд санал авч байна

2025 оны 04-р сарын 12

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 4 дүгээр сарын ...-ны өдөр                                      Дугаар ...                                              Улаанбаатар хот

 

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

        Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

        1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Багануур дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай” гэснийг  ...ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/ 

 

САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ nomin.b@erc.gov.mn@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 321935 (1311), 
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А