Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт орох төсөлд санал авч байна

2025 оны 04-р сарын 12

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 4 дүгээр сарын ...-ны өдөр                                      Дугаар ...                                              Улаанбаатар хот

 

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

       Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

      1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс, гуравдугаар хавсралтаар баталсан тарифыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК (Д.Эрдэнэтөгс), “Даланзадгадын дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ (Б.Мөнх-Амар)-т тус тус үүрэг болгосугай” гэснийг  ...ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/ 

 

САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ nomin.b@erc.gov.mn@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 321935 (1311), 
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А