Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын инженер техникийн ажилтанд зориулсан сургалтыг зохион байгуулж байна

10 цаг 25 минутын өмнө
Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын инженер техникийн ажилтанд зориулсан сургалтыг зохион байгуулж байна

      Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны 06 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд орон нутгийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ашиглалт, горим тооцооны инженер, эдийн засагч нарт ашиглалтын үеийн технологи ажиллагаа, горим тооцоолол, техник, эдийн засгийн үзүүлэлтийг тооцох аргачлал, дулааны эрчим хүчний үнэ тариф тогтоох талаар болон эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

      Энэхүү сургалтад орон нутгийн 21 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 42 инженер техникийн болон санхүүгийн ажилтнууд оролцож байна.

     Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажилтнуудыг чадавхжуулснаар орон нутгийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагааны техникийн болон санхүүгийн үзүүлэлтүүд сайжрах, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл дээшлэх, зардал буурч үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм.