“Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгаа”-ны төслийн явцаас танилцууллаа

2025 оны 09-р сарын 16
 “Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгаа”-ны төслийн явцаас танилцууллаа
         Эрчим Хүчний Яам болон АХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд “Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгаа”-ны ажлын дунд шатны тайланг салбарын хүрээнд хэлэлцүүлэх хэлэлцүүлэг (2025.09.16)-нд боллоо. Хэлэлцүүлэгт Азийн Хөгжлийн Банкны эрчим хүчний мэргэжилтэн, төслийн удирдагч, зохицуулагч болон УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим Хүчний Яам, Эрчист Монгол ХХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК,Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл оролцсон юм.
           Эрчим хүчний яам АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй тус төсөл 7 багц хэсгээс бүрдсэн бөгөөд цахилгаан эрчим хүчний зах зээлийн загвар, үйлдвэрлэлийн өртгийн загвар, тариф тооцох загвар, зохицуулалтын арга хэлбэр, дамжуулах түгээх сүлжээг цахимжуулах зэрэг сэдвүүдээр манай улсын нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг танилцуулж, харилцан санал солилцлоо.
          Олон улсын Экспертүүдтэй хамтарч шийдэл гаргах зорилготой “Монголын эрчим хүчний системийн хөгжил, реформ” төсөл нь эрчим хүчний системийн зах зээлийн үйл ажиллагаа, дамжуулалт, түгээлтийн бизнесийн үйл явц юм. Төслийн хүрээнд боловсруулсан тайлангаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний салбарын системийн найдвартай байдал, санхүүгийн тогтвортой байдалд тулгарч буй хүндрэл, сорилтуудыг тодорхойлж, олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн өрсөлдөх чадвартай, ил тод, үр ашигтай цахилгаан зах зээлийг бий болгох, дижитал дэд бүтцийн сайжруулж зах зээлийг нь үе шаттайгаар либералчлах хувилбаруудын талаар харилцан дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа болно.