МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны ... сарын ... -ны өдөр Дугаар ... Улаанбаатар хот
Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3, 2,4 дэх заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг бууруулж дараах хөнгөлөлтийг үзүүлэхийг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай. Үүнд:
...ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/
САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ
ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ ulambadrakh.b@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 321935 (1304),
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А