Эрчим хүчний системийн 2025.12.03-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1703 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 121 МВт-аар өсөж, импорт 132 МВт-аар буурсан үзүүлэлттэй байна.
Зөвлөмж: Аж ахуйн нэгж, байгууллагууд халаалтын зардлаа бууруулахын тулд термостат хаалт, тоолуур суурилуулах шаардлагатай. Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд, баяр ёслолын өдрүүдэд температурыг багасгаж, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, хурал, урлагийн танхимын температурыг 2-3 хэмээр багасгаж тохируулах хэрэгтэй.
#Эрчим хүчний хэрэглээгээ ухаалгаар зохицуулж эрчим хүчээ хэмнэцгээе!