320 МВт чадлыг импортоор авсан байна

11 цаг 18 минутын өмнө
320 МВт чадлыг импортоор авсан байна

Эрчим хүчний системийн 2026.01.20-ны өдрийн оргил ачаалал 1781 МВт-д хүрч үүнээс 133 МВт-ын ачааллыг хязгаарлаж 1648 МВт-ын хэрэглээг хангасан байна. Мөн импортын эрчим хүч 320 МВт-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 23 МВт-аар өсжээ.
Иймд хариуцлагатай иргэн ТА гадна агаар огцом хүйтэрсэн ойрын өдрүүдэд ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж оргил ачааллыг бууруулах, бусад хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарлахгүй байх боломжийг хамтран бүрдүүлэхийг ХҮСЬЕ.