Эрчим хүчний системийн 2026.01.26-ны өдрийн оргил ачаалал 1695 МВт-д хүрч үүнээс 16 МВт-ын ачааллыг хязгаарлаж 1679 МВт-ын хэрэглээг хангасан байна. Мөн импортын эрчим хүч 319 МВт-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 41 МВт-аар өсжээ.
Өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийхдээ хоромхон зуур хүчтэй салхилуулах нь ашигтай байдаг. Хүйтний улиралд цонхоо нээж дулааны эрчим хүчний үргүй зардал гаргахаас сэргийлье.