“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” нийгмийн нөлөөлийн аян үргэлжилж байна

23 цаг 21 минутын өмнө
“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” нийгмийн нөлөөлийн аян үргэлжилж байна
Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой хэрэглэх талаар олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд 2023 оноос эхлэн “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” нийгмийн нөлөөлийн аяныг хэрэгжүүлсэн. Хэрэглээний соёл, зүй зохистой дадал хэвшилийг хүүхэд багачуудад ойлгуулах, тэдэнд хэвшүүлэх нь аяны гол зорилго юм. 
2025-2026 оны цахилгаан эрчим хүчний өвлийн оргил ачааллын хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг 3 шаттайгаар зохион байгуулж байна.
Нэгдүгээр шат 2025 оны 11 дүгээр сард зохиогдсон бөгөөд 2 дугаар шат нь дүүрэг тус бүрийн хэмжээнд энэ сарын 2-оос 6-ыг хүртэл үргэлжилнэ. Тус шатанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 84 сургуулийн 840 сурагч оролцох юм.
Өнөөдөр /2026.02.03/ Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 50-р сургуульд тус дүүргээс шалгарсан 5 сургуулийн авъяаслаг сурагчидыг оролцуулсан 2 дахь шатны шалгаруулалт үргэлжилсэн юм. Онооны дүнгээр тэргүүн байранд НЕБ-ын 49 дүгээр сургууль, хоёрдугаар байранд НЕБ-ын 24 дүгээр сургууль, гуравдугаар байранд НЕБ-ын 50 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Сүүлийн шатны шалгаруулалтыг 2 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус аяны 2 дахь шатны шалгаруулалтыг цахилгаан, дулаан түгээх хангах компаниуд дэмжин ажиллаж байгаа бол Нийслэлийн хэмжээнд буюу эцсийн шатны шалгаруулалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжин тус тус хамтран ажиллаж байна.