Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцлаа
2026 оны 04-р сарын 08
Өнөөдөр /2026.04.08/ Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах ажлаа Эрчим хүчний зохицуулах хорооноос эхлүүллээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун салбарын санхүү, эдийн засгийн бодит нөхцөл байдал, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа үнэ тарифын шинэчлэл, эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын шинэчлэл, компанийн засаглалын шинэчлэлийг үргэлжлүүлж, салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхээ илэрхийллээ. Түүнчлэн Засгийн газрын бодлого шийдвэрийн хүрээнд “Чөлөөлье” аян, Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого, санаачилгыг манлайлж, салбарын нөхцөл байдлын талаар иргэд олон нийтэд нээлттэй ажиллана гэж онцоллоо.