"Ухаалаг тоолуурын систем, сервер, программ хангамжийн нэгдсэн шийдэл, өгөгдлийн төв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026 оны 04-р сарын 09
Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК хамтран "Ухаалаг тоолуурын систем, сервер, программ хангамжийн нэгдсэн шийдэл, өгөгдлийн төв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Эрчим хүчний салбарт нэвтэрч буй ухаалаг тоолуурын систем, сервер, хэрэглэгчийн программ хангамжийн нэгдсэн шийдэл, өгөгдлийн төв, мэдээллийн аюулгүй байдал, байгууллагуудын үүрэг оролцоо, цаашдын зохицуулалтын талаар холбогдох байгууллагууд харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхээр зорьж байна.
Энэхүү арга хэмжээнд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК, ДҮТ ТӨХХК болон холбогдох бусад үйлдвэр, компанийн 20 гаруй төлөөлөл оролцож, ухаалаг тоолуурын хэрэглээ, туршлагын талаар харилцан санал солилцлоо.