Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөж ажиллах нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж, биелэлтийг дүгнэн ажилладаг.
Энэхүү зохицуулалтын хүрээнд эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд хийж, 2026-2027 оны өвлийн их ачааллын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн 6 дүүрэгт дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2026 оны их засвараар 27 нэр төрлийн ажлыг 5,174.46 сая төгрөгөөр, Урсгал засвараар 40 нэр төрлийн ажлыг 4,347.48 сая, бусад ажил 2 нэр төрөл 559.19 сая нийт 10,081.14 сая төгрөгөөр засварын ажил хийж гүйцэтгэхээр календарьчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
2026 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн байдлаар Их засвар 27 нэр төрлийн ажлаас 20 ажил 100% дууссан, 7 нэр төрлийн ажил 20-80% ийн гүйцэтгэлтэй. Нийт ажлын биелэлт 92,5% -ийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засвар 40 нэр төрлийн ажлаас 32 ажил 100% дууссан, 8 төрлийн ажил 60%-ийн гүйцэтгэлтэй ба нийт ажлын дундаж гүйцэтгэл 92%-тай байна.