Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Жамбаа болон холбогдох албаны хүмүүс ЭХЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл ба хөгжил” хөтөлбөрийн зөвлөхүүдийг 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөтөлбөрийн 1-р шатны хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, тариф болон зах зээлийн тогтолцоонд хийгдсэн иж бүрэн үнэлгээний үр дүнг танилцуулав.
Уулзалтаар хөтөлбөрийн 2-р шатны зорилго, зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцооны хөгжлийг дэмжих асуудлаар санал солилцов. Талууд салбарын шинэчлэлийн дараагийн үе шатанд хэрэгжилтийн бодит механизмыг тодорхой болгож, шинэчлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.