Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 420 дугаар тогтоолоор батлагдсан Салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан 2 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хяналт шалгалт хийнэ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг газар дээр гүйцэтгэхийг хязгаарлаж цахимаар гүйцэтгэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилт тавьж Эрчим хүчний хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд үндэслэн Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Аж ахуйн харилцааны дүрмүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажилласан.