Эрчим хүчний зохицуулах хорооны 23 дугаар хурал боллоо

2022 оны 06-р сарын 23
Эрчим хүчний зохицуулах хорооны 23 дугаар хурал боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооны 23 дугаар хурал 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж 10 асуудлаас Булган мээж” ОНӨХХК-ийн захирал хуралд оролцох боломжгүй болсноор тухайн асуудал хойшилж 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Эн Жи Ай Пропертийз” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай;

“Адуунчулуун” ХК-ийн эрчим хүчний зориулалтаар олборлож нийлүүлэх нүүрсний үнийг хянах эсэх тухай

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай;

“Найнги” ХХК-ийн эрчим хүчний зориулалтаар олборлож нийлүүлэх нүүрсний үнийг хянах эсэх тухай;

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас худалдаж авах цахилгаан эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай;

“Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар  зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн БОШХ-г хянаж үйлчилгээний төлбөр болон худалдаж авах дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай;

“Морьттүнгэ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар  зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн БОШХ-г хянаж үйлчилгээний төлбөр болон худалдаж авах дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай;

“Зэт энерго сервис” ХХК-ийн эрчим хүчний аудитын магадлан итгэмжлэлийн төрөлд өөрчлөлт оруулах эсэх тухай;