Энэ сарын 17-нд Эрчим хүчний зохицуулах хороо ээлжит 45 дугаар хурлаа хийж, нийт 12 асуудал хэлэлцлээ.
Ховд аймгийн Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны бус гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг шийдвэрлэлээ.
Түүнчлэн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 компанийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, 5 компанийн худалдаж авах дулааны тарифт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Хорооны хурлыг цахимаар зохион байгууллаа.