Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр хийсэн ажлууд
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн орон тооны зарим гишүүд Хорооны хурлын үйл явцтай биечлэн болон цахимаар танилцлаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2023 оны А/51 дугаартай зөвлөмж хэрэгжүүлэх тухай тушаалаар өгсөн үүргийн дагуу зарим аймгуудын зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг хорооны хурлын үйл ажиллагаатай биечлэн болон цахим байдлаар оролцуулан дадлагажуулав.
Үүнд: 2023 он 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Т.Болортуяа биечлэн, 28-ны өдөр орон тооны гишүүн Т.Болортуяа, Ч.Баярсайхан нар биечлэн, Д.Алтансувд, Б.Элдэв-Очир, М.Дашхүү нар цахимаар, 7 дугаар сарын 05-ны өдөр Д.Ихбаяр, У.Эрдэнэтуяа, Ч.Батжаргал, Г.Цацрал, Ц.Оюунчимэг гэсэн 10 орон тооны гишүүд хамрагдлаа.
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн орон тооны гишүүдэд нэгдсэн сургалтыг2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго: Эрчим хүчний тухай хуулийн 9.1.12-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Эрчим хүчний зохицуулах хороо томилж, чөлөөлөх”; Хуулийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадавхижуулах;
Сургалт, семинарын зорилт: Тусгай зөвшөөрлийн хуультай уялдуулан “Эрчим хүчний тухай хууль”-д орсон нэмэлт өөрчлөлтийн талаар орон тооны гишүдэд танилцуулга, сургалт зохион байгуулав.
Хамрах хүрээ: Хэрэглэгч орон нутаг, хяналтын газар, Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд оролцсон.
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн сургалт, семинарыг 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго: Эрчим хүчний тухай хуулийн 9.1.12-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Эрчим хүчний зохицуулах хороо томилж, чөлөөлөх”; Хуулийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадавхижуулах;
Сургалт, семинарын зорилт:
Хамрах хүрээ: Хорооны газрын дарга нар, ахлах мэргэжилтэнгүүд, Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд оролцсон.
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго:
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, үнэ тариф, зохицуулалтын талаар баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл зорилтыг тодорхойлох;
Хамрах хүрээ:
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд оролцсон.