Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах, хэмнэх дадал хэвшил бий болгох, улмаар эцсийн хэрэглэгчийг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд эрчим хүчний зөв зохистой хэрэглээг сурталчлах аргаар хэрэглээг бууруулах ажлын хэсгийг төлөөлөн Эрчим хүчний зохицуулах хорооны газрын дарга З.Цэдэнжав тэргүүтэй мэргэжилтнүүд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн холбогдох ажилтнуудад хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар мэдлэг олгох сургалтыг энэ сарын 9-ний өдөр хийлээ. Сургалтаар эрчим хүчний хэмнэлтийн хууль тогтоомж болон хэмнэлтийн талаарх олон улсын туршлага, хэрэглэгч талын менежментийг сайжруулах боломж, эрчим хүчний менежментийн тогтолцооны стандарт сэдвээр заавар зөвлөмж өглөө.