Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтад Аймаг, нийслэлийн орон тооны 21 гишүүн хамрагдсан байна.
Сургалтаар тусгай зөвшөөрлийн зохицуулалт болон олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нөхцөл, шаардлагад заасан үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн үнэ тариф тогтоох аргачлал, хянах шалгах журмыг мөрдөхтэй холбоотой эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өглөө.
Дээрх сэдвийн хүрээнд ЭХЗХ-ны Хэрэглэгч, орон нутаг хяналтын газар, Тусгай зөвшөөрлийн газар, Үнэ, тарифын газар, Эрчим хүч, хэмнэлтийн газар, Хуулийн хэлтсийн удирдлага, мэргэжилтэнүүд мэдээлэл өгч,илтгэл танилцууллаа.
Мөн эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлд хэрэгжүүлэх явцад гарсан үр дүн, тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн сайжруулах талаар Хорооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэгийг зохион байгуулсан.