Өсвөрийн парламент-2022 хөтөлбөрийн үргэлжлэл болгон НҮБ-ын хүүхдийн сангаас “Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчин” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалт энэ сарын 21-22 өдрүүдэд Төв аймагт болж, ЭХЗХ-оос “Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлт” сэдвээр илтгэл танилцуулга хийлээ.
Сургалтад Дундговь аймгийн 15 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нийт 100 орчим хүн хамрагдсан байна.