Эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 127 МВт-аар өссөн байна

2023 оны 09-р сарын 18
Эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 127 МВт-аар өссөн байна

Эрчим хүчний системийн 2023.09.11-нээс 2023.09.17-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.09.17-ний өдрийн 21.00 цагт 1089 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 127 МВт-аар өссөн байна.
Мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтээр халаалтад хэрэглэж байгаа дулааны эрчим хүчний 50 хүртэл хувийг цонхоороо алддаг байна. Иймд хуучин цонхнуудаа 2-3-н давхар шилтэй вакуум цонхоор сольж тавих, дулааны алдагдлыг бууруулах нь үр ашигтай.  Үүний үр дүнд өрөөнийхөө температурыг 4-50 С -ээр нэмэгдүүлнэ.
✅Иймд үр ашигтай хэрэглээг сонгож #Эрчим_хүчээ_хэмнэцгээе