Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ-ын ОУХА-ын дэмжлэгтэй “Монголын эрчим хүчний салбарын засаглал” хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр /2023.10.04/ энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Хэрэглэгч талын менежемент”-ийг сайжруулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцох уулзалт боллоо.
Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Л.Дашмягмаржав, Эрчим хүчний засаглал хөтөлбөрийн захирал ноён Майкл Эллис, тус хөтөлбөрийн зөвлөх Ми Тонг болон холбодох албаны хүмүүс оролцсон.
Хорооноос Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнг ахиулах, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хэрэглэгч талын менежментийг сайжруулах арга хэмжээг Хорооны стратеги төлөвлөгөө болон Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах арга хэмжээтэй уялдуулах нь чухал гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Дашрамд дурдахад энэхүү ажлын хүрээнд Эрчим хүчний хэрэглэгч талын менежементийг сайжруулах чиглэлээр мэргэшүүлэх 5 өдрийн сургалтыг эрчим хүчний салбарын байгууллагуудын мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнуудыг хамруулан амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтыг Эрчим хүчний засаглал хөтөлбөрийн зөвлөх Ми Тонг удирдан явуулсан.