2021 оны 12-р сарын 02, Пүрэв гариг
Хэвлэх

2021 оны зорилтууд

 Эрчим хүчний зохицуулах хороо нь үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд 2021 онд дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

Нэг. Эрчим хүчний ухаалаг сүлжээ, тогтолцоог хөгжүүлэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийн хяналтыг сайжруулж тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;

Хоёр. Эрчим хүчний үнэ тарифын тогтолцоог сайжруулах, зах зээлийн оновчтой загварыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох;

Гурав. Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр (2018-2022 он)-ийн хэрэгжилтийг хангах, үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлт гаргах, бодит үр дүнд хүрэх ажлыг зохион байгуулах;

Дөрөв. Хорооны үйл ажиллагааны цахим мэдээллийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, Эрчим хүчний салбарт зохицуулалтын байгууллага үүсч хөгжсөн түүхэн замналыг баримтжуулах;