2022 оны 07-р сарын 02, Бямба гариг
Хэвлэх

2022 оны зорилтууд

Эрчим хүчний зохицуулах хороо нь үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд 2022 онд дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

Нэг. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах төслүүдийг зохицуулалтын бодлогоор дэмжих, хангагч, хэрэглэгчийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, ухаалаг сүлжээг хөгжүүлэх;

Хоёр. Эрчим хүчний үнэ тарифын тогтолцоог сайжруулах, зах зээлийн оновчтой загварыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох

Гурав. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлт гаргах, бодит үр дүнд хүрэх ажлыг зохион байгуулах

Дөрөв. Хорооны 2030 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааны цахим мэдээллийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн хүрээнд зарим ажлуудыг хэрэгжүүлэх