Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг. Монгол Улсын эрчим хүчний систем нь төвийн бүсийн эрчим хүчний систем (ТБЭХС), баруун бүсийн эрчим хүчний систем (ББЭХС), Аптай-Улиастайн эрчим хүчний систөм (АУЭХС), дорнод бүсийн эрчим хүчний систөм (ДБЭХС), өмнөд бүсийн цахилгаан хангамж (ӨБЦТС) гэсэн таван хэсгээс бүрдэж байна.
Өнөедрийн байдлаар дулааны 9 цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиасгайн дизөль станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авч 220 кВ, 110 кВ-ын дэд станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж байна. Түүнчлэн Ухаахудагийн цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн цахилгаан станцууд өөрийн уурхай болон үйлдвэрлэлийн хэрэглээгээ, харин Оюутолгой ордын эрчим хүчний хэрэглээг тэжээлийн нөөц дизель цахилгаан станцаар ханган ажиллаж байгааг салбарын сайд дурдав.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн байна. Коронавирусын халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 2020 оны арванхоёрдугаар сараас эрчим хүчний хэрэглээний ачаалал огцом нэмэгдзж, хэрэглээг хангахын тулд системийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн дайчилж ажиллажээ.
Төвийн эрчим хүчний систөмийн ачаапал 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хамгийн өндөр буюу 1,308 МВт-д хүрсэн нь өнгөрсөн жилийн их ачааллаас 155 МВт-аар, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал 292 МВт-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хязгаар (245МВт)-аас хэтэрсэн тул диспетчерийн шуурхай зохицуулалтыг тухай бүрт нь хийж, 2020-2021 оны өвлийн улирлын их ачааллыг амжилттай давсан.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 43 МВт-ын өргөтгөл, Сайншандын салхин цахилгаан станц (55 МВт), Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дулааны цахилгаан станц (53 МВт)-ууд ашиглалтад орсноос гадна энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Дулааны дөрөвдүгээр цахилгаан сганцын турбингенераторыг нэмж 46 МВт-аар шинэчлэн нэгдсэн сүлжээнд залгасан нь дээр дурдсан ачааплыг давж гарахад ихээхэн үүрэг гүйцэтгэснийг сайд мэдээлэлдээ онцлов.
Монгол Улсын цахилгаан эрчим хучний хэрэглээ 2020 онд 8,851.3 сая кВт.цаг-т хүрч, өмнөх оноос 1.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үэвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, сапхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизөль станцуудаас үйлдвэрлэсэн байна.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үлдсэн 19.3 хувь буюу 1,705.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 14 дэд станцаар дамжуулан импортоор худапдан авчээ. Энэ нь өмнөх оноос 11.0 сая кВт.цаг буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авчээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд 39.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ОХУ-ад экспортолсон нь өмнөх оноос 13.3 сая кВт.цаг буюу 33.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг Н.Тавинбэх сайд тодотгов. Иймээс эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй учир цаашид дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын эогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасрапт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Дулаан хангамжийн хувьд 2015 онд Амгалангийн дулааны станцыг барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ энэ онд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбингөнөраторын шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Гэвч хотын төвлөрсөн дулаан хангамжийн систөмийн дулаан дамжуулах гол шугамуудын 30 гаруй хувь нь 30-аас дээш жил ажилласан, мөн жилд дунджаар 150-230 Гкап.цаг-ийн хэрэглээ нэмэгдэж байгаа (тухайлбал, 2020 онд 289 барилгын 206.4 Гкап.цаг-ийн хэрэглээ шинээр холбогдсон) зэргээс шалтгаалж Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд чадлын дутагдалд орж болзошгүй байна. Тиймээс цаашид өвлийн улиралд хэт хүйтэрсэн тохиолдолд чадлын дутагдал ихсэх, дулаан хангамж доголдох эрсдэлтэй байгаад анхаарал хандуулж буйг хэллээ.
Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамгийн тулгамдсан асуудал нь үндэсний онцлогт тохирсон томоохон чадлын эх үүсвэрийг богино хугацаанд барьж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хэрэглээний өсөлтийг хангах явдал гэдгийг салбарын сайд онцоллоо.
Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тэр дундаа нэн тэргүүнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтууд болох Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэлтийн төслийг цаг алдалгүй эхлүүлснээс гадна бүс нутгуудыг холбосон цахилгаан дамжуулах шугам сүлжээг барьж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг хийж байгааг сайд танилцуулав.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц барих
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голд баригдах 90 МВт-ын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Төндөрийг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нээхээр төлөвлөсөн хэдий ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар сунгасан байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барих
Засгийн гаэрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулсан бөгөөд уг компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх эамаар хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг 8 хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийгдсэн бөгөөд дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл гэдгийг тодотголоо.
Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэх аж. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилгийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биөлүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэх юм байна.
Төслийн төхник, эдийн эасгийн болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, бусад шаардлагатай баримт бичгүүд хийгдсэн, одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаар ажиллаж байгааг дурдав.
Дулааны гуравдуааар цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт+75МВт-аар нэмэгдүүлнэ
Уг төсөл нь төвийн эрчим хүчний систөмийн чадлын дутагдлыг нөхөх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээ, систөмийн найдвартай ажиллагааг хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах ач холбогдолтой бөгөөд төслийг хэрэгжүүлснээр станцын суурилагдсан хүчин чадлыг дулаанаар 1.6 дахин, цахилгаанаар 2.0 дахин нэмэгдүүлж, дулааны эрчим хүчний өөрийн өртгийг 20 хувиар, цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийг 21.8 хувиар бууруулах боломжгой болох юм.
Төслийн санхүүгийн эх үүсвэрийг ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчтэй гэрээний хэлцэл хийх, техникийн тодорхойлолтыг нарийвчлан боловсруулах чиглэлээр ажиллаж байгааг сайд танилцуулав.
Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ
Дорнод бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй болсон тул станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын ТБЕА компани 2020 оны наймдугаар сард барилга угсралтын ажлыг эхэлж, одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 35 МВт- аар нэмэгдүүлнэ
Энэхүү төслийг БНХАУ-ын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, төслийн гүйцэтгэгчээр шалгарсан Хунан Индустриал Экюпмөнт Инстолэйшн компанитай 2017 оны нэгдүгээр сард гэрээ байгуулжээ. Улмаар төслийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд 2021 онд багтаан дуусгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Багануурын 400 МВт-ын цахилгаан станц барих
Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих судалгааны ажил 1989 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах эх үүсвэрийг бий болгох зорилгоор уг уурхайг түшиглэн 400 МВт-ын цахилгаан станц барихаар шийдвэрлэж, гэрээ хэлэлцээр байгуулан үйл ажиллагааг эхлүүлжээ.
Төслийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласны дүнд станцын үндсэн блокийг 200 МВт-ын хоёр турбингөнөратортай байхаар тогтсон агаад төхникийн үндсэн тоноглол өөрчлөгдсөнтэй холбогдуулан төхник, эдийн засгийн үндэслэлд тодруулга хийж, улмаар холбогдох гэрээ, баримт бичигт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэлээ.
Арван аймгийн төвийн дулаөн хангамжийн системийг шинэчилнэ
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Төв, Хэкгий, Сүхбаатар аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн гүйцэтгэгчийг 2020 онд шалгаруулахаар төлөвлөсөн боловч тендөр хоёр удаа амжилтгүй болсон учир гурав дахь удаагийн төндөрийг эарлах бэлтгэл ажпыг хангаж байгаа юм байна.
Улаанбаатар хотын Амгалан дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгож өргөтгөнө
Энэ төслийн хүрээнд Амгалан дулааны станцын дэргэд 260 т/ц уур үйлдвэрлэх чадалтай 2 зуух, 50 МВт чадаптай 1 турбингөнератор бүхий үндсэн тоноглолыг туслах тоноглолуудын хамт суурилуулах бөгөөд шинээр газар чөлөөлөх шаардлагагүй, өөрийн эзэмшлийн газар дээр барих боломжтой. Түүнчлэн 50 МВт-ын турбингенераторыг 110/10 кВ-ын 63 МВт хүчин чадап бүхий ил хуваарилах байгууламжаар дамжуулан төвийн эрчим хүчний системийн 110/10 кВ-ын Амгалан дэд станцтай цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох юм. Төслийг хэрэгжүүлэхэд 47 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ ажлыг 1.5 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжгой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлэв.