2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Зөрчлийг арилгах үүрэг өглөө

Хэвлэх 2022 оны 12-р сарын 23, Нийт үзсэн : 451

Зөрчлийг арилгах үүрэг өглөө

        Эрчим хүчний зохицуулах хорооны 53 дугаар хурал боллоо. Хурлаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой 8, үнэ, тарифтай холбоотой 1, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой 1, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй холбоотой 1 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ удаагийн хурлаар Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Тус хуралд “Баатардулаан хан” ХХК танхимаар, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар оролцов.