2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

ЭХЗХ хуралдлаа

Хэвлэх 2022 оны 12-р сарын 30, Нийт үзсэн : 577

ЭХЗХ хуралдлаа

            Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны 12 дугаар сарын 28-нд болсон. Хурлаар нийт 10 асуудал хэлэлцэв. Эдгээр асуудалд зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчидийн цахилгааны тарифт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, Орхон аймгийн ЭХЗЗ-ийн даргыг чөлөөлөх, томилох зэрэг асуудлыг хэлэлцэж баталжээ. Хуралд “Титан грид” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК танхимаар, Орхон аймгийн Зохицуулах зөвлөл болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар оролцлоо.