2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Хэрэглэгчийн аян үргэлжилж байна

Хэвлэх 2023 оны 02-р сарын 06, Нийт үзсэн : 364

Хэрэглэгчийн аян үргэлжилж байна

               Эрчим хүчний зохицуулах хорооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хэрэглэгчийн аян-2023”-г 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төвлөрсөн дулаан хангамж болон орон нутгийн дулаан хангамж, цахилгаан хангамжтай холбоотой хэрэглэгчээс ирүүлсэн нийт 98 гомдлыг шийдвэрлэж ажилласан. Аяны хүрээнд 1-р сарын байдлаар цахилгааны 36, хэрэглээний халуун ус, дулаан хангамжийн асуудлаар 62 гомдол ирүүлжээ. Нийтлэг асуудлууд нь эрчим хүчний чанар, хангамж, төлбөр, тооцоотой холбоотой байна.

 

                1-р сард гарсан томоохон гэмтлүүдээс дурдвал :

             2023.01.09-ны өдөр “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гэмтэл гарч, тус станцаас тэжээгдэж байсан 557 бойлерт хязгаарлалт хийгдсэн. Уг гэмтлээс хамаарч нийт 1684 барилга байгууламжийн хэрэгцээний халуун ус, дулаан тасалдсан. Гэмтлийг 1 дүгээр сарын 10-ны өдөрт багтааж төлөвлөсөн хугацаанаас өмнө засварлаж, сүлжээнд залгасан байна.   

           2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 18 цагт Ховд дулааны станц” ТӨХК-ийн 1-р зуухны ул ширэм гацаж эргэхгүй болсныг 24 цагийн хугацаанд засварлаж, 2 ш холбогч сольж хэвийн горимд оруулсан.  

           2023.01.06-ны өдрийн 18:30 цагт Ховдын Зэрэг дэд станцаас 35 кВ-ын Дарви агаарын шугам тасарсан. Улмаар Есөнбулаг дэд станцаас Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Бугат, Дарви, Тонхил сумдыг хангажээ.

         Мөн Ховд аймгийн Дарви, Цэцэг, Говь-Алтай аймгийн Хөхморьт сум хүчдэлээр тасарсан. Үзлэг хийхэд Дарви агаарын шугамын тулгуур "В" фазын дамжуулагч утас тусгаарлагчаас мултарсан байсныг засварлаж, хэвийн байдалд оруулсан.

          2023.01.26-ны өдрийн 14:37 цагт Алтай Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн Шарга дэд станцаас 15 кВ-ын Төгрөг агаарын шугам газардлагын хамгаалалтаар тасарсан гэмтлийг засаж, залгав.

Хэрэглэгчийн аяныг нийт цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 121 хуулийн этгээд, Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн 317 хуулийн этгээд нийт 438 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамран хэрэгжүүлж байгаа билээ.