2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь ШУТИС-тай хамтран гэрчилгээ олгох сургалт зохион байгуулж байна.

Хэвлэх 2023 оны 04-р сарын 17, Нийт үзсэн : 625

Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь ШУТИС-тай хамтран гэрчилгээ олгох сургалт зохион байгуулж байна.
Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь ШУТИС-тай хамтран халаалтын зуухны тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 байгууллагын дулааны инженерүүдэд онол, практик хосолсон сургалт зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Г.Сурмаа нээж, ШУТИС-ийн багш нар удирдан явууллаа. Сургалтын талаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын эрхлэгч, Доктор А.Түмэнбаяраас тодрууллаа.