2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Өнгөрөгч пүрэв гаригт системийн ачаалал 1138 МВт хүрчээ

Хэвлэх 2023 оны 05-р сарын 01, Нийт үзсэн : 570

Өнгөрөгч пүрэв гаригт системийн ачаалал 1138 МВт хүрчээ
         Эрчим хүчний системийн 2023.04.24-30-ны өдрийн 7 хоногийн оргил ачаалал 4 дүгээр сарын 27-ны пүрэв гаригт тохиосон байна. Тодруулбал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаргийн 21.00 цагт эрчим хүчний хэрэглээ 1138 МВт хүрчээ. Харин өнгөрөгч бямба гаригт импортын эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр буюу 276 МВт эрчим хүч худалдан авсан байна.
        Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20% орчим хэмнэж болно.
✅Эрчим хүчний үр ашигтай хэрэглээг сонгож, #Эрчим_хүчээ_хэмнэцгээе!