Эрчим хүчний зохицуулах хорооноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль, Барилга архитектурын сургуультай тус тус хамтран эрчим хүчний аудиторуудын давтан сургалтыг зохион байгууллаа.
Аудиторуудын эрхийн хүчинтэй хугацаанд аудит болон эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг үнэлж дүгнэн нэр бүхий 21 аудиторын эрхийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар сунгалаа.
2024 оны 03 дугаар сарын байдлаар 113 эрчим хүчний аудитор аудитын үйлчилгээ үзүүлж байгаагаас 39 аудитор бие даан, 74 аудитор 18 магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагад харьяалагдан ажиллаж байна.