2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болно

Хэвлэх 2024 оны 04-р сарын 19, Нийт үзсэн : 1025

Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болно

IREEE: Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал

         Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, тогтвортой, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна.
            Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч” сэдэвт олон улсын үзэсгэлэн болон хурлыг 2024 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
           Энэхүү үйл ажиллагаанд Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд тохирох эрчим хүчний шийдлүүдийг санал болгож буй дотоод, гадаадын компаниуд, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд энэхүү үйл ажиллагаанд эрчим хүч хэрэглэгч Таныг урьж байна.


Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх: https://forms.gle/Apmy8oV5rAxReCHU8 
Хуралд оролцохоор бүртгүүлэх: https://forms.gle/rQdc6MPZyWgjZa7X9 
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.mongolchamber.mn/event/3216 
Хэрвээ та хуралд илтгэгч, панелистаар оролцохыг хүсвэл info_mongolia@abtassoc.com  и-мэйлээр холбогдоно уу.