“Ухаалаг эрчим хүч ба дижитал дэд станц” семинар зохион байгууллаа

2019 оны 04-р сарын 03
“Ухаалаг эрчим хүч ба дижитал дэд станц” семинар зохион байгууллаа

  Монгол улсын Эрчим Хүчний Яамнаас зарласан "Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд Диспетчерийн Үндэсний Төв ХХК (ДҮТ)-иас "Ухаалаг сүлжээ ба Дижитал дэд станц” сэдэвт сургалт, семинарыг 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Эрчим хүчний улсын үйлдвэрийн газрууд, барилга угсралтын компаниуд болон зураг төслийн байгуулагуудын удирдах албан тушаалтан нарт зориулан зохион байгууллаа.

  Тус арга хэмжээг Эрчим хүчний яам (ЭХЯ), Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК (ЦДҮС), Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК (УБЦТС)-д хамтран зохион байгуулсан бөгөөд АББ Групп, Монхорус Интернэшл ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.

  Эрчим хүчний яамны Бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтайван тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Эрчим хүчний системд ухаалаг тоног төхөөрөмж суурилуулснаар аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх, болзошгүй аваарь саатлаас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг онцлон дурдсан юм.

  Мөн ДҮТ ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Б.Баатар "Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд хийгдэх ажлуудын тухай танилцуулга хийснээс гадна Тоолуурын системийн инженер Ц.Ганзориг Эрчим хүчний арилжааны үйл ажиллагаанд Тоолуурын нэгдсэн системийг ашиглах боломж арга замууд, Реле Хамгаалалтын Албаны дарга Ч.Амарсанаа Нэгдсэн сүлжээнд WAMS системийг нэвтрүүлэх асуудал зэрэг Монгол улсын эрчим хүчний системд зайлшгүй хийгдэх шаардлагатай зүйлсийг хөндлөө.

  АББ Группын Ухаалаг сүлжээний хэлтсийн дэд ерөнхийлөгч Ченян Ухаалаг сүлжээний талаар болон бусад хөгжингүй улс орнуудад хэрхэн хэрэгжүүлсэн талаарх сонирхолтой илтгэлийг тавив. Түүнчлэн АББ Групп нь Эрчим хүчний системийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд АНУ, Герман, Энэтхэг, Бразил, Хятад, Испанид байрлах Эрчим Хүчний Системийн зөвлөх үйлчилгээний төвүүдээрээ дамжуулан дэлхий даяар олон улс орны эрчим хүчний сүлжээний найдвартай, тогтвортой, тасралтгүй, аюулгүй, ногоон байдлыг хангах 200 гаруй төслүүдийг хэрэгжүүлээд байгаа ба Монголын Эрчим хүчний системийн аюулгүй байдал, тогтворжилтын шинжилгээг хийх, шийдэл боловсруулах тооцоо, судалгааны ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэсэн юм.

  Швед дэх Эрчим хүчний сүлжээний автоматжуулалтын хэлтсийн менежер Жон Грэй дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй дижитал технологи ялангуяа дижитал дэд станц, түүний техникийн болон эдийн засгийн үр ашгийн талаар, Финлянд дах түгээх сүлжээний менежер Кёнг Ил Ким орчин үеийн дэд станцын түвшний комплекс реле хамгаалалтын шинэ шийдлийг үзүүлэн тоног төхөөрөмжүүдийг авчирч бодитоор ажилллуулж үзүүлснээс гадна Сингапур дахь Цахилгаанжуулалтын хэлтсийн менежер Эдди түгээх сүлжээг ухаалгаар хэрхэн автоматжуулах талаарх тус тус танилцуулга хийж туршлагаа хуваалцлаа.

 

  Тус арга хэмжээг Эрчим хүчний яам (ЭХЯ), Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК (ЦДҮС), Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК (УБЦТС)-д хамтран зохион байгуулсан бөгөөд АББ Групп, Монхорус Интернэшл ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо. Эрчим хүчний яамны Бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтайван тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Эрчим хүчний системд ухаалаг тоног төхөөрөмж суурилуулснаар аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх, болзошгүй аваарь саатлаас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг онцлон дурдсан юм. Мөн ДҮТ ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Б.Баатар "Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд хийгдэх ажлуудын тухай танилцуулга хийснээс гадна Тоолуурын системийн инженер Ц.Ганзориг Эрчим хүчний арилжааны үйл ажиллагаанд Тоолуурын нэгдсэн системийг ашиглах боломж арга замууд, Реле Хамгаалалтын Албаны дарга Ч.Амарсанаа Нэгдсэн сүлжээнд WAMS системийг нэвтрүүлэх асуудал зэрэг Монгол улсын эрчим хүчний системд зайлшгүй хийгдэх шаардлагатай зүйлсийг хөндлөө. АББ Группын Ухаалаг сүлжээний хэлтсийн дэд ерөнхийлөгч Ченян Ухаалаг сүлжээний талаар болон бусад хөгжингүй улс орнуудад хэрхэн хэрэгжүүлсэн талаарх сонирхолтой илтгэлийг тавив. Түүнчлэн АББ Групп нь Эрчим хүчний системийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд АНУ, Герман, Энэтхэг, Бразил, Хятад, Испанид байрлах Эрчим Хүчний Системийн зөвлөх үйлчилгээний төвүүдээрээ дамжуулан дэлхий даяар олон улс орны эрчим хүчний сүлжээний найдвартай, тогтвортой, тасралтгүй, аюулгүй, ногоон байдлыг хангах 200 гаруй төслүүдийг хэрэгжүүлээд байгаа ба Монголын Эрчим хүчний системийн аюулгүй байдал, тогтворжилтын шинжилгээг хийх, шийдэл боловсруулах тооцоо, судалгааны ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэсэн юм.

  Швед дэх Эрчим хүчний сүлжээний автоматжуулалтын хэлтсийн менежер Жон Грэй дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй дижитал технологи ялангуяа дижитал дэд станц, түүний техникийн болон эдийн засгийн үр ашгийн талаар, Финлянд дах түгээх сүлжээний менежер Кёнг Ил Ким орчин үеийн дэд станцын түвшний комплекс реле хамгаалалтын шинэ шийдлийг үзүүлэн тоног төхөөрөмжүүдийг авчирч бодитоор ажилллуулж үзүүлснээс гадна Сингапур дахь Цахилгаанжуулалтын хэлтсийн менежер Эдди түгээх сүлжээг ухаалгаар хэрхэн автоматжуулах талаарх тус тус танилцуулга хийж туршлагаа хуваалцлаа.