Та байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулан, түлшний зардлаа хэмнэж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахыг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.
Зорилго: Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг мэргэжлийн түвшинд тодорхойлон тооцож, урин дулаан цагт байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах боломж нөхцөлийг олгох;
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг зориулалтын багажаар үнэ төлбөргүй хэмжиж, бодит байдлыг тодорхойлох, дулаалах талаар зөвлөмж өгөхөөр 2019 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хүсэлт гаргасан өрх бүрт очиж хэмжилт хийхээр төлөвлөж байна.
Байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Жич: Дулаан алдагдлын хэмжилтийг зуслангийн бүс дэх айл өрхүүдэд хийхгүй.
Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг http://ecc.erc.gov.mn/ цахим хуудаснаас сонирхоно уу.