Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт

2019 оны 04-р сарын 02
Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт

  Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг 2019 оны 04 сарын 29 - 05 сарын 24-ний хооронд ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ зохион байгуулна.

  Хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагуудын төлөөллийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

  Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Сургалтын үргэлжлэх хугацаа: танхимын сургалт ажлын 10 хоног, үйлдвэрлэлийн дадлага ажлын 5 хоног, шалгалт ажлын 2-3 хоног.

  Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг Сургалт үйлдвэрлэлийн төвд ирүүлнэ үү. Үүнд:

Нэг удаагийн сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та яг одоо бүртгүүлээрэй!

  Өргөдөл болон холбогдох материалыг 2019 оны 04 сарын 26-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-17 цагийн хооронд Сургалт төвийн 401 тоотод хүлээн авна. Сургалтын талаар Сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтэн Х.Батнаран (9909-1752, khtabunaa@gmail.com) инженер багш Б.Нямгэрэл (9970-3041) нараас лавлана уу. 

  Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам болон бусад мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны http://ecc.erc.gov.mn/mn/c/13?subid=106  вэб хуудаснаас авах боломжтой.

Сургалтад бүртгүүлэх өргөдлийг доорх холбоосоос татаж авна уу.

Өргөдлийн маягт татах