Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна

2019 оны 04-р сарын 26
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна

  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй "Бүс бас Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

  "Бүс бас Зам” санаачлагын Эрчим хүчний түншлэл олон улсын хамтын ажиллагааны механизм байгуулах санаачлага нь өнгөрсөн онд "Бүс бас Зам” санаачлагад нэгдсэн орнуудын Эрчим хүчний сайд нарын хуралдааны үеэр БНХАУ-ын талаас дэвшүүлэн дэмжигдсэнээр "Хамтарсан түншлэл” байгуулах эхлэлийг тавьсан. "Хамтарсан түншлэл”байгуулахаарАлжир, Азербайжан, БНХАУ, Ирак, Мьянмар, Турк зэрэг 18 орны төлөөлөгчид нэгдэж байсан болэнэ онд Киргизистан, Унгар, Серб, Тажикстан, Венесуэль, Конго зэрэг 29 орон болж, хүрээгээ тэлсээр байна. Монголын тал "Бүс ба Зам” санаачлагын хүрээнд бүс нутгийн болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл сонирхолтой бөгөөд Эрчим хүчний салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь салшгүй нэг хэсэг юм. Энэ утгаараа Эрчим хүчний түншлэл байгуулах санаачлагыг Монголын тал дэмжиж ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдлагын газраас зохион байгуулж буй "Бүс ба Зам” эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа байгуулах ёслолын арга хэмжээнд 20 гаруй орны Эрчим хүчний сайд нар оролцсоноос Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус арга хэмжээндүг хэллээ. Тус хамтарсан түншлэл нь "Бүс ба Зам Эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэл”-ийн хамтын ажиллагааны зарчмууд болон тодорхой арга хэмжээнүүд дээр үндэслэсэн юм.

  "Бүс ба Зам” санаачлагын дээд хэмжээний чуулга уулзалтын "Дэд бүтцээр холбогдох” салбар хуралдаанд Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн урилгаар оролцож, үг хэлсэн юм. Тус салбар хуралдаанд 34 орны дэд бүтэц, эрчим хүчний Сайд нар, Элчин Сайдууд, НҮБ-ын төлөөлөл болон Монгол Улсын Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар оролцлоо. БНХАУ-ын "Нэг бүс, нэг зам” санаачлага нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замын бүсд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачлагад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм. "Нэг бүс, нэг зам” санаачлагын зорилго нь Ази, Европ, Африк тивийг таван чиглэлд олон улсын тээвэр, томоохон хот, боомтуудыг холбон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зургаан корридорыг бий болгох юм.

  Манай улсын хувьд БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн корридор нь хамгийн гол бөгөөд 2014 онд гурван улсын тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтаар БНХАУ-ОХУ, БНХАУ-Монгол, ОХУ-Монгол хоёр талт харилцаануудад үндэслэн гурван талт хамтын ажиллагааг хэлэлцэж, чиглэл, үндсэн хамрах хүрээг зарчмын хувьд тодорхойлсон. Гурван улсын тэргүүн БНХАУ-ын торгоны замын эдийн засгийн бүс, ОХУ - Евроази болон Монголын талын замыг холбох талаар санал нэгдсэн. Ингэснээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, тээврийн хүчин чадлыг сайжруулахаас гадна транзит тээврийг нэмэгдүүлж, БНХАУ-ОХУ-Монголын эдийн засгийн корридорыг бий болгох юм. Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дээрх үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнг гаргах үүднээс "Бүс ба Зам” санаачлагын дээд хэмжээний чуулга уулзалтын "Дэд бүтцээр холбогдох” салбар хуралдаанд оролцож, цэвэр эрчим хүч, улс орнуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар үг хэллээ.