"Үүрэг хүлээсэн хэрэглэгчид"-тэй уулзалт хийжээ

2019 оны 05-р сарын 06
"Үүрэг хүлээсэн хэрэглэгчид"-тэй уулзалт хийжээ

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж зөвлөмж өглөө. Өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний системийн хэмжээнд 7,6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.
Уулзалтын үеэр Эрчим хүч хэмнэх чиглэлээр үүрэг хүлээсэн хэрэглэгчид бодитой үр дүн гаргаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд цаашид ямар чиглэлээр хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар ярилцлаа. 
ДСЦТС ХК 2018 оны байдлаар 0,5 пунктээр алдагдлаа бууруулсан бөгөөд 1 сая кВт цагийн эрчим хүчний хэрэглээг бууруулж хэмнэлт хийсэн юм. Мөн цахилгаан тоног төхөөрөмжийн алдагдлыг бууруулахаар трансформаторуудыг шинээр тавих, дотоод хэрэгцээний эрчим хүчээ хэмнэхийн тулд хэмнэлттэй халаагуур, гэрэлтүүлгээ орчин үеийн эрчим хүчинд хэмнэлттэй гэрлээр солих зэрэг шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.