Цагаан хад суурьшлийн бүс, Хайрхан багийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангана

2019 оны 05-р сарын 07
Цагаан хад суурьшлийн бүс, Хайрхан багийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангана

Эрчим хүчний зохицуулах хорооны  хурал хуралдаж,  Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дах хэсэг, 20 дугаар зүйлийг тус тус үндэслэн  “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг,  “Цагаан хад” суурьшлын бүсийн  гадна цахилгаан хангамжид Эрчим хүчний барилга байгууламж барих , Зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох    тусгай зөвшөөрлийг  тус тус олголоо. Ингэснээр Өмнөговь аймгийн “Гашуунсухайт”-ын боомт, Хайрхан баг, Цагаан хад суурьшлийн бүсийн айл өрх болон аж ахуйн нэгжүүд  цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжтой болж байна.