Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал боллоо
2019 оны 05-р сарын 27
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болов. Хуралд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Т.Гантулга, яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, яамны газар, хэлтсийн дарга нар болон харъяа 35, компанийн гүйцэтгэх захирлууд оролцлоо. Тус хурлаар үйлдвэр, компаниуд 2018-2019оны өвлийг хэрхэн давсан талаар, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар,хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн ажлын явц байдал, нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал, нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудын нүүрсний өр,төлбөр, Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласантай холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц зэрэг асуудлуудаар танилцуулга хийлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын үйлдвэр комданиудын гүйцэтгэх захирал нарт дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:
- Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоноглолуудад их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэх, үүнийг зуны бага ачааллын горим төлөвлөхдөө анхаарч ажиллах
- Зуны их засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан хийх сэлгэн залгалт, үндсэн тоноглолыг явуулах, зогсоохдоо сэлгэн залгалтын хөтөлбөр, ААД, ТАД-ийн дагуу бэлтгэл ажлыг бүрэн хангах арга хэмжээг зөв зохион байгуулах, харилцан уялдаатай хариуцлагатай ажиллах
- “ДЦС-4”, “ЭДЦС”, “ДДЦС” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэл болон томоохон бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах
- Байгалын гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
- Нэгдсэн системийн томоохон зангилаа дэд станцуудын найдвартай ажиллагааг хангах үүднээс реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах
- Болзошгүй аваарь саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, дизель станц, түлшний нөөц, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны баг, аюулгүйн болон аваарийн сэлбэг материалыг нөөцөд бэлэн байлгах, байнгын хяналт тавин ажиллах
- ТАД, ААД болон бусад дүрэм журмыг мөрдөн ажиллах, инженер техникийн ажилтан болон ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж, хяналт шалгалт сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах
- Болзошгүй аваарь саатал, онцгой байдал үүссэн үед мөрдөх өндөржүүлсэн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж Эрчим хүчний яамаар батлуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Диспетчерийн үндэсний төв”-дүүрэг болгов.