Эрчим хүчний салбарын спортын шилдгүүд тодорлоо

2019 оны 07-р сарын 01
Эрчим хүчний салбарын спортын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдлаа. Эрчим хүчний салбарын нийт 16 мянган ажилтан, инженер техникийн ажиллагсдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажиллалаа.

Эрчим хүчний салбарыг 2019 онд “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай уялдуулж нээлтийн ажиллагааг 3D хэлбэрээр хийсэн нь зохион байгуулагчдын зүгээс барьсан бэлэг байлаа. Мөн нээлтийн ажиллагааны үеэр Төрийн далбааг мандуулах хүндтэй үүрэг Эрчим хүчний салбарын дундаас төрөн гарсан спортын алдартнуудад оногдсон юм. Энэхүү хүндтэй үүргийг Монгол Улсын аварга, Дэлхийн шатрын холбооны Фиде мастер, ОУХМ Б.Баярмандах, сагсан бөмбөгийн спортын мастер М.Золзаяа, Дэлхийн шатрын холбооны Фиде мастер З.Бямбаа, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер А.Энхтүвшин, волейболын Зүүн Азийн наадмын шагналт, Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Даваажаргал, ширээний теннисний спортын мастер, Монголын бүх ард түмний спортын их наадмын аварга Т.Мөнх-Орших нар хүлээсэн юм.  2019 оны спортын наадамд эрчим хүчний салбарын 30 үйлдвэр, компанийн 1000 орчим тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Түүнчлэн энэ удаагийн наадмын нэг онцлог нь шатар, ширээний теннисний төрлийг багийн төрөл болгон оруулсан юм.

Эрчим хүчний салбарын спортын их наадамд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом гардан авсан юм. Төрөл тус бүрт медаль хүртсэн баг тамирчдыг танилцуулья.

ШАТАР:

/Эмэгтэй/

 

 

/Эрэгтэй/

 

 

ТЕННИС:

/Эмэгтэй/

 

 

/Эрэгтэй/

 

 

БИЛЛИАРД:

 

 

ВОЛЛЕЙБОЛ:

/ЭМЭГТЭЙ/

 

 

/ЭРЭГТЭЙ/

 

 

САГСАН БӨМБӨГ:

/ЭМЭГТЭЙ/

 

 

/ЭРЭГТЭЙ/

 

 

ШИЛДЭГ ТАМИРЧИД:

ВОЛЛЕЙБОЛ:

ЭМЭГТЭЙ:          Шилдэг тоглогч: Я.ЭНХМАА –“ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК

ЭРЭГТЭЙ:            Шилдэг тоглогч: А.ДАВААЖАРГАЛ- “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК

САГСАН БӨМБӨГ:

ЭМЭГТЭЙ:          Шилдэг тоглогч: А.ХУЛАН-“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК

ЭРЭГТЭЙ:            Шилдэг тоглогч: Б.САЙНТУЛГА-“ ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК

БАГИЙН ДҮНГЭЭР:

               

Энэхүү тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв хамтаран баг болон оролцсон байна.