Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 4 төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 6 багийн 70 гаруй тамирчид оролцож, оюун ухаан, хурд, хүч, авхаалж, самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, багийн дүнгээр Зохицуулагч Б.Баттулга ахлагчтай “ERC Leaders” баг тэргүүлж, хоёрдугаар байранд Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр ахлагчтай “ERC A-Team” баг шалгарлаа.