Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас сүүлийн жилүүдэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар багагүй ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал гэр хорооллын гэрэлгүй болон хүчдэлтийн уналттай айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах чиглэлээр 2016-2018 онд нийслэлийн төвийн дүүргүүд болон Төв аймгийн Баянчандмань, Баян-Өнжүүл, Лүн, Аргалант, Эрдэнэ, Алтанбулаг, Баянчандмань сумын гэр хорооллын нийт 181 байршилд 111 дэд өртөө, 359.1 км цахилгаан дамжуулах шугамыг шинээр барин, 17 дэд өртөөг шинэчилж нийт 11802 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Тодруулж хэлбэл, 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 3, 4, 5, 7, 8, 11, 19, 21, 22, 23, 24, 27, Сүхбаатар дүүргийн 14, 16, 17, 20, Хан-Уул дүүргийн 12, 14, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хороод болон Төв аймгийн Баянчандмань сум зэрэг нийт 48 байршилд 1 иж бүрдэл дэд өртөөний чадлыг томсгосноос гадна, 21 иж бүрдэл дэд өртөө, 48.9 км дамжуулах шугамыг тус тус шинээр барьж байгуулснаар 1944 өрх, 2017 онд нийслэлийн 6 дүүргийн 63 байршилд 65 иж бүрдэл дэд өртөө, 153.4 км дамжуулах шугамыг тус тус шинээр барьж байгуулснаар 6423 өрх, 2018 онд 58 байршилд 23 иж бүрдэл дэд өртөө барьж, 70,4 км дамжуулах шугамыг шинээр байгуулах ажил хийгдэж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7,11, 21-26, 30, 31, 32 дугаар хорооны 790 өрх, Хан-Уул дүүргийн 10, 12, 14, 16 дугаар хорооны 257, Сүхбаатар дүүргийн 15-18 дугаар хорооны 264, Чингэлтэй дүүргийн 12, 16-19 дүгээр хорооны 210, Баянзүрх дүүргийн 9, 11,19, 21, 22, 23 дугаар хорооны 552 нийт 2073 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ. Дараагийн ээлжийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нийт 52 байршлын 2302 өрхийн хүчдэлийг сайжруулж, цахилгаанд шинээр холбох ажлын зураг төсөв хийгдсэн.
Эх сурвалж:http://ubedn.mn