Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

2019 оны 12-р сарын 12
Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам  зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр ГММСҮТөв дээр дээр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцлоо. Энэ жилийн тэмцээнд оролцогчид анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьж, “Panasonic”, “Kemppi”  зэрэг гагнуурын хамгийн сүүлийн үеийн аппарат  болон БНСУ-ын “CHO SUN”  брэндийн электродууд  дээр ажилласнаараа онцлогтой байв.  

Төрөл тус бүрд медаль хүртсэн оролцогчдыг танилцуулвал:

  1. 1. Х.Бямбажав “MCS” ХХК
  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
  3. 3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
  1. 1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
  3. 3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК
  1. 1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
  3. 3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК
  1. 1. Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК
  3. 3. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК

Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь  47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг  300.000-900.000 төгрөгөөр шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020”  тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Шүүгчдийн зүгээс гагнуурчдын ялангуяа залуучуудын ур чадвар ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо.

ММСГН-ийн зүгээс тэмцээнийг ивээн тэтгэсэн ААН-үүд, тэмцээнд оролцсон гагнуурчид, шүүгчид, хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.